Өмнөд Солонгос иргэний тээврийн онгоц руу гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос иргэний тээврийн онгоц руу гал нээжээ

Өчигдөр Өмнөд Солонгосын цэргүүд Шар тэнгис дэх Умард Солонгосын хилийн ойролцоо Asiana Airlines-ын иргэний тээврийн онгоц руу андууран гал нээсэн тухай Солонгосын Yonhap агентлаг мэдээлжээ.

Asiana Airlines-ын онгоц 500 метрийн өндөрт нисэж байсан ба цэргүүд K2 хэмээх энгийн гар зэвсэгээр буудсан тул онгоцонд ноцтой гэмтэл учраагүй аж.

Өмнөдийн цэргүүд Умард Солонгосын цэргийн онгоц хэмээн андуурсны улмаас ийнхүү гал нээж золгүй явдал болох шахжээ. Тус онгоц нь багийнхан болон зорчигчид нийлсэн 119 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд Хятадаас Инчоны олон улсын нисэх буудал руу нисэж байсан гэнэ.

Өмнөд Солонгосын Yonhap агентлагийн мэдээлснээр эх сувалж нь нэрээ нууцалсан цэргийнхэн байсан хэмээжээ. Одоогоор гал нээсэн хоёр цэргийг шалгаж байгаа гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж