Монгол Улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн санаачилгаар байгуулагдсан “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сан ТББ хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд орчин үеийн стандартад нийцсэн өвчтөний хяналтын монитор, хүчил төрөгчийн баяжуулагч аппарат, дуслын автомат шахуурга зэрэг тоног төхөөрөмжийг Хавдар судлалын үндэсний төвийн хөнгөвчлөх эмчилгээний тасагт хандивлажээ. Өгөөмөр сэтгэлтнүүдийн дэмжлэгтэйгээр хандивлаж буй эдгээр тоног төхөөрөмж 20 гаруй сая төгрөгийн үнэтэй юм байна.
16 ортой тус тасагт улсын хэмжээнд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ шаардлагатай
иргэд хэвтэж эмчлүүлдэг ажээ.