Оракл Гүүглээс 6.1 тэрбум доллар нэхэмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Оракл Гүүглээс 6.1 тэрбум доллар нэхэмжлэв

Оракл корпораци Гүүглийн эсрэг шүүхэд зарга үүсгэжээ. Ораклын төлөөлөгч Карен Тельманы сэтгүүлчдэд мэдээлснээр Гүүгл өөрсдийн хөгжүүлж буй Android үйлдлийн системээрээ зохиогчийн эрх ба оюуны өмчийг хуулбарлах тухай хуулийг зөрчиж байгаа тул ийнхүү зарга мэдүүлсэн гэдгээ дурджээ. Энэ хууль зөрчсөн үйл явдал нь аль өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд Гүүглийнхэнд удаа дараа энэ асуудлаар хандсан ч асуудал сайжраагүй, харин ч удаа дараалан хууль зөрчсөөр байгаа тул Оракл шүүхэд хандахаас өөр аргагүй болсон аж. Тус компани Javaд хамааралтай оюуны өмчийг Google компани шууд санаатайгаар олон дахин зөрчсөний улмаас үүссэн хохирол болох 6,1 тэрбум ам.доллар ийнхүү нэхэмжлээд байна.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж