
Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр АНУ-ын Төрийн департамент анх удаа Монгол, Америкийн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд спортыг, тэр дундаа чөлөөт бөхийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын чөлөөт бөхийн багийг АНУ-д бэлтгэл сургуулилт, туршлага судлах, танилцуулах аялал хийлгэх төслийг баталсан тухай АНУ-ын Төрийн департаментын боловсрол, соёл хариуцсан туслах нарийн бичгийн даргын орлогч Адам Эреми зарлав. Монголын чөлөөт бөхийн баг энэ оны 11 дүгээр сард АНУ-д очих юм байна. Энэхүү хамтын ажиллагааны баталгаа болгож америкийн чөлөөт бөхийн тамирчны өмсгөлийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт хадгалууллаа.