Сирид 19 хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Сирид 19 хүн амиа алдав

Сири улсад ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг эсэргүүцсэн тэмцэгчид болон цэргийн хүчнийхний хооронд мөргөлдөөн гарсаар байна. Дөнгөж өчигдөрхөн Сирийн нийслэл Дамаск хотод болсон эсэргүүцэгчдийн цуглааны үеэр цэргийнхэн гал нээж 19 хүн амь насаа алджээ. Тус улсад гуравдугаар сараас эхлэн тэмцэл өрнөсөөр байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл амь үрэгдсэн ард иргэдийн тоо 1000 дөхөж байгаа талаар ажиглагчид мэдээлсэн байна. Европын холбоо болон АНУ тус оронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар удаа дараа мэдэгдэл хийж эрх баригчдад шахалт үзүүлсээр байгаа боловч Сири улсад байдал улам дордсоор байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт НАТО-гийн щрөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен НАТО-гийн зүгээс тус улсад цэргийн ажиллагаа явуулах ямар ч төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн нь Сирийн эрх баригчдыг тэмцэгчдийн эсрэг гал нээж харгисаар авирлахыг нь улам гааруулсан хэмээн карим мэдээллийн хэрэгслүүд шүүмжилсээр байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж