Афганчууд исламын 20 дайчдыг устгав

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Афганчууд исламын 20 дайчдыг устгав

 

Афганистаны Нисэх хүчний нисдэг тэрэгнүүд “Исламын  улс” мөн “Талибан” бүлэглэлийн байрлалыг буудан 22 дайчинг устгасан тухай Синьхуа агентлаг дамжуулав. Нангархар мужийн Ачин районд ИУ-ын 18 дайчинг устгасан ба Гельменд мужид тусгай ажиллагаа явуулан дөрвөн талибыг хөнөөжээ. Афганы байдал сүүлийн саруудад  эрс хурцадсан байна.

 

Саяхан тус улсын гурван мужид “Исламын улс” бүлгийнхэн ба талибуудын хооронд  сөргөлдөөн болж, байдал хурцаджээ. Хөдөө орон нутагт хяналттай байгаа тул талибууд том  хот сууринд довтлох болсон байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж