Фото: © Markku Ulander/Lehtikuva via AP
Финийн Цагаачлалын алба шинэ онд дүрвэгсдийг хүлээн авах төвүүдээ эхнээс нь хаасан байна. Тухайлбал, Иисалми дэх төвийг хаахаар шийдвэрлэжээ. Дүрвэгсдэд тэнд орогнох төвийн шаардлагагүй болсон байна. Мөн Хамин дахь Мерикарвиа төвийг бас хаах гэнэ. Форсс дэх төвүүдээс хүмүүсийг тусад нь байранд оруулах гэнэ. Орогнол хүсэгчдийн тоо одоогоор харьцангуй цөөн байгаа бөгөөд даваа гаригт л гэхэд 375 хүн орогнол хүсээд байгаа гэнэ.
Цагаачдын алба ирэх намар гэхэд дүрвэгсдийг хүлээн авах цэгүүдийг эрс цөөрнө гэж найдаж байгаа ажээ. Тус албаны мэдээгээр 2015 онд Финляндад 32,5 мянган дүрвэгч очжээ. Өмнөх жилд нь дүрвэгсдийн тоо 4000 орчим байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР