Иран Америк цэргүүдийг баривчлан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Иран Америк цэргүүдийг баривчлан хорьжээ

Иран Америк цэргүүдийг баривчлан хорьжээ

Ираны усан хилд нэвтэрсэн АНУ-ын эргүүлийн хоёр завийг саатуулан 10 усан цэргийг тус улс баривчлан хорьсон байна. Пентагоноос мэдээлснээр эргүүлийн хоёр жижиг завь Кувейтээс Бахрейн хүрэх замдаа холбоо тасарсан нь Иранд саатуулагдсан гэжээ. АНУ-ын эргүүлийн завинууд пулемётоор зэвсэглэсэн байсныг Ираны “Tasnim” агентлагт мэдээлжээ. Техникийн доголдлын улмаас Ираны усан хилд нэвтэрсэн АНУ-ын эргүүлийн хоёр завийг Фарси аралд саатуулсан аж.

Энэ хэргийн талаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифтай нэн даруй холбогдож хэлэлцжээ. Үүний ачаар Иран АНУ-ын далайчдыг өнөө өглөө суллаж нутаг буцаах болсон аж. Тегераны цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулснаас үл харгалзан АНУ, Ираны хооронд зөрчил хэвээр байгаа юм.

Өмнө нь 2007 онд Их Британийн 15 усан цэрэг Иран, Иракийн маргаантай бүсэд нэвтэрснээс баривчлагдаж 13 хоног хоригдсон аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж