Гайхалтай, суут авьяастан Дэвид Боуи

Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Гайхалтай, суут авьяастан Дэвид Боуи

Үхэлд нь дэлхий итгэхгүй байгаа агуу жүжигчний хувирал

Дэвид Боуи бол “ертөнцийг хувиргах гэж байгаа бол өөрөөсөө эхэл” гэсэн уриаг  хэрэгжүүлэгчдийн нэг. Тэрээр элдэв янзаар хувирч байсан ч үргэлж өөртөө үнэнч үлдэж иржээ. Дөч гаруй жил үзэгчдийг бишрүүлж ирсэн жүжигчин 69 насандаа эдгэшгүй өвчнөөр таалал төгссөн мэдээ нэгдүгээр сарын 11-нд тархлаа. Шинээр төрнө гэж огт үгүй. Гэсэн ч бид түүний гаргаж ирсэн тэр ер бусын төрхийг үргэлж дурсан үлдэх болно хэмээн фэнүүд нь хэлжээ. Тэрээр шинэ соёлыг үүсгэн орчноо хувиргаж иржээ.

Жараад оны эхэнд Боуи Лондоны загвараар гоёж явлаа.

Арваад жилийн дараа тэр хиппи болжээ

1972 онд Зигги Стардаст цомгийнхоо глэм-рок стилийн баатар болов.

1973 онд шинэ цомгийн дагуу Аладдин Сейн болжээ

Жилийн дараа Аладдин нэг нүдтэй Жек Хеллоуин болон хувирлаа

Дэвид 1976 онд дахин хувирч глем-рокийн шүтээнээс Цагаан герцог болон өөрчлөгдлөө. Тэр дүр нь түүний “Газарт унасан хүн” киноны үргэлжлэл болох баатар байлаа.

Наяад оны эхээр тэр романтик, гунигтай Пьеро болжээ.

1989 онд Tin Machine гарснаар, Боуи “зүрх  шархлуулагч”-д хувирлаа

1992 онд  Дэвид Боуи Earthling цомгийнхоо хавтсанд зургаа татуулахдаа дизайнер  Александр Маккуины загварын Union Jack пальтог өмсжээ. Глэм-рок сэргэлээ.

Glastonbury наадам дээр  тэр Alexander McQueen-ны цэцгэн хээтэй сюртукаар гоёсон байлаа.

2013 он гэхэд Дэвид Боуин стиль нь энгийн бөгөөд дэгжин болжээ. The Next Day цомгийн The Stars синглд  тэрээр Тильда Суинтоны хамт гэр бүлийн драмыг жүжиглэжээ.

Боуи сүүлчийн цомгоо хэдхэн өдрийн өмнө гаргасан юм. Black Star цомгийн танилцуулга нь түүний төрсөн өдрөөр нэгдүгээр сарын 8-нд хийжээ. Жимми Кингийн авсан зураг дээр нөгөө нэг рок шүтээн цагаан майктай, донжтой буусан байна. Бид түүнийг тиймээр нь л дурсан үлдэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж