Америкийн кино академийн хоёр дахь том шагнал болох “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолыг дэлхий даяар 18,5 сая телевиз үзэгч үзсэн гэж Nielsen компанийн мэдээнээс ишлэн NBC суваг дамжуулав.
Өнгөрсөн онд энэ ёслолыг 19,3 сая хүн үзсэн байдаг. Харин энэ жилийн кино наадмын ёслолтой Fox сувгийн NFL плей-оффын тоглолт давхцсан нь үзэгчдийн тоог цөөлж, сувгуудын дунд ширүүн өрсөлдөөнийг бий болгожээ. Түүний өмнөх жил буюу 2013 онд киноны шагналын ёслолыг 20,9 сая хүн үзсэн байлаа. Тэр нь сүүлийн 10 жилийн дээд амжилт нь байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР