Монголын үндэсний бөхийн холбооноос маргааш буюу энэ сарын 13-ны өдөр Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм.
Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн. Өнгөрөгч амралтын өдрүүдэд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг дөрөв дэх удаагаа Төрийн ордонд зохион байгууллаа. Тэмцээнд нийт 95 эрэгтэй шатар сонирхогч өрсөлдсөнөөс нийслэлийн оролцогч Б.Цэцэнбаатар, 34 эмэгтэй шатарчин оролцсоноос Хан-Уул дүүргийн оролцогч Ж.Даваасүрэн нар түрүүлжээ.
Ч.БОЛОР