Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.18-нд нийтлэгдсэн

Баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Тухайлбал, Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, АНУ-ын Худалдааны яамны төрийн нарийн бичгийн дара Гэри Локе, Монгол-Америкийн иргэний агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн чадавхийг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Иргэний агаарын “МИАТ” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Орхон,  АНУ-ын худалдаа, хөгжлийн агентлагийн захирал Леосадиа Зак, Боинг компаниас онгоц худалдаж авах гэрээнд “МИАТ” ХК-ийн захирал Ц.Орхон, Боинг компанийн дэд захирал Стэнлэй Рот, Иргэний агаарын тээврийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Иргэний нисэхийн удирдах газрын дарга С.Батмөнх, АНУ-ын Агаарын тээврийн удирдах төв байгууллагын гүйцэтгэх захирал Майкл Херта нар тус тус гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслол Вашингтон дахь “”Блейр хаус” харшид боллоо.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж