Shakira “FIFA-2010”-ын сүлд дууг амилуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Shakira “FIFA-2010”-ын сүлд дууг амилуулна

Колумбын супер од, дуучин Shakira болон Өмнөд африкийн алдарт “Freshly ground” хамтлагтай хамтран дуулсан дуу энэ зуны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуугаар сонгогджээ. “Time for Africa” нэртэй уг дуу ирэх долоо хоногоос фм радиогоор цацагдаж эхлэх бөгөөд энэ сарын 26-наас эхлэн сонсогчид үнэгүй татаж авах боломж нээгдэх ажээ. Нэр хүнд, хамрах хүрээгээ зуны олимпийн наадмаас ч илүү болдог FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нд нээлтээ хийх бөгөөд өмнөх өдөр нь болох Kick-off тоглолтод дуучин Shakira болон “Freshly Ground” хамтлагийнхан энэхүү дуугаа тайзнаа эгшиглүүлэх юм. Түүнчлэн 11-нд болох нээлтийн ажиллагааны үеэр ч “Time for Africa” дуу тайзнаа амилах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж