Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний супер лигийн II тойргийн тоглолтууд энэ сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Эдгээр өдрүүдэд Спортын төв ордонд боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байгаа учир лигийн тоглолт ирэх бямба гаригт Хандгайт дахь сагсан бөмбөгийн ордонд болох юм байна. Энэ өдөр нийт дөрвөн тоглолт болох бөгөөд багуудын нэрс удахгүй тодрох аж.
Үндэсний супер лигийг одоогоор "Баянгол Сентоза Ирвэс" 7 хожилтойгоор тэргүүлж байгаа бол "Төв аймгийн Төв ургац" 6, "Дундговь Мон-Алтиус Смарт" 5 хожилтой удаалж байна.
Ч.БОЛОР