цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун болон төвийн нутийн зарим газар, говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
19, 21-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. 22-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар салхи секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутаг, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 21-нээс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.