Хийн дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Хийн дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн үрэгдэв

Израилийн эргийн хот Нэтаняд пүрэв гаригийн шөнө хий алдагдсаны улмаас дөрвөн давхар байшинд дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгджээ. Шинжээчид ослын шалтгааныг хайхрамжгүй байдлаас үүдсэн гэж тогтоосон бөгөөд ямар нэг алан хядах ажиллагаа, терроризм, санаатай халдлага гэж үзээгүй байна.

Дэлбэрэлтийн улмаас 60 гаруй хүн бэртсэн нь тогтоогдоод байгаа ч, аврах ажилчид байшингийн нурангин доор дарагдсан байж болзошгүй амьд үлдэгсдийг аврахаар ажилласаар байна. Цагдаа нар одоогийн байдлаар санамсаргүйгээр хийн хоолойг тасалсан этгээдийг дэлбэрэлтэнд буруутай хэмээн үзэж, баривчлаад байгаа ба бэртэж гэмтэгсдийн дийлэнх нь барилгын нэгдүгээр давхарт байрладаг ресторанд байжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж