Хятад маргаантай тэнгист хөлөг онгоц илгээв

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Хятад маргаантай тэнгист хөлөг онгоц илгээв

Өмнөд Хятадын тэнгисийг булаацалдсан улсуудын маргаан улам даамжирч байгаа энэ үед Хятадууд хамгийн том эргийн хамгаалалтын хөлөг онгоцоо уг тэнгист илгээлээ. “Хайшүн-31” нэртэй хамгаалалтын хөлөг онгоцыг лхагва гаригт далайд гаргасан бөгөөд Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлж байгаагаар уг хөлгийг Сингапур хүртэлх далайн тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор далайд гаргасан гэжээ.

Олон улсын далайн тээврийн гол замууд оршдог, нефть, байгалийн хийн ихээхэн нөөцтэй Өмнөд Хятадын тэнгисийн бүсийг булаацалдаж байгаа Азийн хэд хэдэн орнуудын дотроос Филиппин, Вьетнам зэрэг улсууд Хятадын тэнгис дэх түрэмгийллийг эсэргүүцэж, олон улс даяар шүүмжилж байгаа бөгөөд Вьетнамын талаас далайн цэргийн сургуулилалтыг хүртэл хийгээд амжсан юм.

3,000 тоннын даацтай “Хайшүн-31” хөлөг онгоц нь маргаантай арлуудын төвд оршдог Парасел болон Спратлигийн арлуудаар дайрч өнгөрөх аж. Энэ долоо хоногийн эхээр Бээжингийн зүгээс Азийн хэд хэдэн орнуудын дунд маргаан дэгдээгээд байгаа тэнгисийн хилийн маргааныг шийдэхэд ямар ч тохиолдолд хүч хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Одоогийн байдлаар Вьетнам, Хятад, Филиппин, Тайвань, Бруней, Малайз зэрэг улсууд Спратлис арлуудын асуудлаар маргаан дэгдээгээд байгаа бол Вьетнам, Хятад зэрэг улсууд Параселийн арлуудыг булаацалдаж байгаа юм. Вьетнам бүсийн маргаантай асуудлыг шийдэхээр АСЕАН-аас тусламж хүссэн бол Хятад энэ явдлыг дангаараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж бйана.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж