Тупакийг буудсан этгээд хэргээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Тупакийг буудсан этгээд хэргээ хүлээв

1994
онд АНУ-ын Манхэттан дахь “Quad” студиэс хулгай хийж байхдаа алдарт
реппэр Тупак Шакурыг буудсан гэмт этгээд реппэрийн төрсөн өдрөөр буюу
зургадугаар сарын 16-нд хэргээ хүлээв. Гэвч Декстер Исаак гэгч гэмт
хэрэгтэн зөвхөн хэргээ хүлээгээд зогсолгүй өөр нэгэн сенсааци тараасан
нь Тупакийн амийг хороо гэж Америкийн “Czar” энтертайнментийг үүсгэн
байгуулагч, хип хоп дуучин Жимми Роузмонд гэмт этгээдэд 2,500 ам.доллар
өгсөн хэмээн мэдүүлсэн байна. Харин одоогоор энэ мэдүүлгийг Жимми
Роузмондын талаас үгүйсгэж байгаа аж.

Роузмонд 2008 онд МTV-д
өгч байсан ярилцлагандаа 1994 онд болсон Тупакийн хэрэгт өөрөө болоод
өөрийнх нь хамааралтай хэн ч, ямар ч хамааралгүй болохоо мэдэгдэж байсан
бөгөөд бүтэн 14 жил хийгээгүй хэргийнхээ төлөө гүжирдүүлж байгаа нь
утгагүй хэрэг байлаа гэжээ. Харин хүн амины хэрэг, дээрэм, луйвар,
гэрчийг айлган сүрдүүлсэн гэсэн зүйл ангиудаар одоо хүртэл хоригдож
байгаа гэмт хэрэгтэн Исаак реппэр Тупакийн гэр бүлээс уучлалт хүсч, гэмт
хэргийг захиалгаар хийсэн тухайгаа мэдэгдсэн байна. Роузмондын тухайд
тэрээр ганцхан хүн амины хэргийн захиалагч хэмээн сэжиглэгдээд тогтохгүй
хар тамхи дамлан наймаалсан хэрэгт холбогдоод байгаа ажээ. Хэрэв
Роузмонд Тупакийг хөнөөх захиалга өгсөн нь нотлогдвол удахгүй Исаакийн
адил торны цаана суух болно.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж