Арабын лигийн Гадаад хэргийн сайд нар Каир хотноо шуурхай хуралдаж, Иран, Саудын Арабын хооронд үүссэн асуудлыг хэлэлцжээ. Шийт номлогчийг цаазалснаас үүдэн эртний таарамжгүй харилцаатай Саудын Араб болон Ираны хооронд зөрчил үүссэн юм. Арабын лигийн сайд нарын зүгээс Тегеран дахь Саудын Арабын ЭСЯ халдлагад өртөн шатсан хэрэгт Ираны Засгийн газрыг буруутгасан байна. Түүнчлэн Иран нь Саудын Арабын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсоор байх нь бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхийг сайд нар хэлжээ. Арабын нэгдсэн Эмират улсын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заид аль-Найян Ираныг зориудаар шашны маргаан дэгдээж байгаад буруутгасан байна.
Арабын лигийн Гадаад хэргийн сайд нарын хурлаас Ираны эсрэг ямар нэг тодорхой арга хэмжээ авахаар зарлаагүй боловч дараа нь тусгай хорооны хурлаар хэлэлцэхээр болсон аж.
Иран Саудын Арабтай дипломат харилцаагаа зогсоож, мөргөлчдийг Мекка хот руу явахыг хориглосны дараа Арабын хэд хэдэн орон Тегеранаас элчин сайдаа эргүүлэн татсан билээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС