Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийг Монгол Улсаа тойруулан өрнүүлж байна. Одоогоор 13 аймгийн иргэд сонгогчдын саналыг сонссон тус намынхан энэ амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт хэлэлцүүлэг хийх юм. Ардчилсан намынхны түрүүч өнөөдөр замдаа гарчээ. Хөвсгөлийн иргэдийн саналыг сонсоод хэлэлцүүлгийг түр завсарлуулах юм. Үлдсэн долоон аймагт ирэх намраас хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Наймдугаар сарын дундуур Завханд уг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Д.ОЮУН