Төрийн нууц задруулсан В.Нямхандын хэргийг хянаж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Төрийн нууц задруулсан В.Нямхандын хэргийг хянаж дуусчээ

Төрийн нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Б.Нямхандад холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад харьяалал тогтоолгохоор Дээд шүүхэд өнөөдөр шилжүүлжээ. Дээд шүүх хэргийн харьяаллыг тогтоосны дараа уг хэрэг шүүхэд шилжих юм. Хэрэгт хяналт тавьсан прокурор Ё.Сагсай “Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх бүрэн боломжтой” гэж байв. Төрийн нууц задруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Нямхандын өмгөөлөгчөөр гавьяат хуульч Т.Жанцан ажиллаж байгаа. В.Нямханд нь Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйл ангиар буюу төрийн нууцад хамаарах баримт бичгийг итгэмжлэгдэн хариуцсан албан хаагч задруулсан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж