Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлын холбоо, Сүхбаатар аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 2011 оны 6-р сарын 13-15-ны өдрүүдэд “Зочид буудал, зоогийн газар, жуулчны баазын үйлчилгээ эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн, сургалт” зохион байгууллаа. Сургалтад аймагт үйл ажиллагаа явуулж буй Тансаг, Ганга, Баруун-Урт, Оргих, Эрдэнэзаан зочид буудлууд, Бадрах зоогийн газар, Нью дарьганга амралтын газар тус тус оролцож “Сертификат” гардан авлаа.
Мөн энэ үеэр Монголын зочид буудлын холбооны удирдлагууд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудын эзэдтэй уулзаж, цаашдын үйл ажиллагаагаа танилцуулан, Монголын зочид буудлын холбооны дэргэдэх Сүхбаатар аймгийн зочид буудлын салбар зөвлөл байгуулах талаар санал бодлоо солилцлоо гэж Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Т.Түмэнжаргал мэдээллээ.
Эх сурвалж: www.mne.mn