УБТЗ дахин хэмнэлтийн горимд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

УБТЗ дахин хэмнэлтийн горимд шилжжээ

Улаанбаатар
төмөр зам хэмнэлтийн горимоо цуцалж, хэвийн ажиллаж эхлээд удаагүй
байсан ч дахин хэмнэлтийн горимд шилжжээ. Тус салбар нь дизель түлшний
хомсдолоос шалтгаалан хоёрхон хоногийн түлшний нөөцтэй байгаа учраас
арга буюу хязгаарлалтын горимд ажиллах болжээ. Энэ сарын 13-наас зарим
чиглэлийн зорчигчдын галт тэргийг зогсоожээ. Үүнд өчигдрөөс эхлэн өдөр
бүр явдаг байсан Зүүнхараа чиглэлийг долоо хоногт гурван удаа болгон
хасч, Шарынголын чиглэлийг бүр зогсоожээ. Мөн Сэлэнгийн чиглэлд өдөрт
хоёр явдаг байсныг болиулж, зөвхөн оройны гал тэрэг л зорчих болжээ. 
Харин Замын-Үүдийн чиглэлд зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдсэн тул
өчигдрөөс 24 вагон бүхий нэг нэмэгдэл галт тэрэг нэмж явахаар болжээ.
Одоогийн байдлаар 507 вагон ачаа Замын-Үүд дээр хүлээгдэж байгаа бөгөөд
өргөн хэрэглээний гол бараанаас бусад экспортын бүх ачаа тээвэрлэлт
зогсжээ. УБТЗ-ын түлшний асуудал хариуцсан тусгай хүмүүс ажиллаж байгаа
бөгөөд өчигдөр орой  хоёр вагон түлш иржээ. 

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж