Хятад Венесуэлд 20 тэрбум ам.доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Хятад Венесуэлд 20 тэрбум ам.доллар зарцуулна

Венесуэл улс Хятадтай гэрээ байгуулсан бөгөөд гэрээгээр Хятад Венесуэльд хэрэгжүүлэх урт хугацааны төслүүдэд 20 тэрбум ам.доллар зарцуулах болно гэж Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес мэдэгдлээ.  Уг санхүүжилтийг аж үйлдвэр, дэд бүтэц болон бусад хөгжлийн төслүүдэд зарцуулах болно гэж Венесуэлийн ерөнхийлөгч тодруулсан. Бямба гаригт Хятадын байгалийн нөөцийн асуудал хариуцсан сайдтай ТВ-ээр өгсөн ярилцагынхаа үеэр ийн мэдэгдсэн байна. Байгуулсан гэрээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл ойрын хугацаанд тодорхой болох болно гэж “Associated Press” агентлаг Венесуэлын нийслэл Каракас хотоос мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж