Байдений бэлгийг цэргийнхэн худалджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Байдений бэлгийг цэргийнхэн худалджээ

Украины Батлан хамгаалах яам цэргийн техникийг зүүний сайн дурынханд худалдсан нь батлагджээ.

 

Видео: YouTube / Харьков Мэдээний агентлаг

 

Зэвсэг худалдсан мөрдөн байцаалтыг Дотоод хэргийн яамны сайд Арсен Аваковын санаачлагаар явуулсан байв. Энэ шалгалтын явцад Украины цэргийнхэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байдены бэлгэлсэн 75 сая долларын үнэтэй 30 хуягласан Хаммер машины нэгийг сайн дурынханд 5000 доллараар зарсан нь илэрчээ.

 

Ийм маягаар Арсен Аваков тус орны Батлан хамгаалах яамны эсрэг хэрэг бүрдүүлж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж