Хятадын Ардын банк юанийн ханшаа өсгөлөө

Хуучирсан мэдээ: 2016.01.09-нд нийтлэгдсэн

Хятадын Ардын банк юанийн ханшаа өсгөлөө

Хятадын Ардын банк жэньминьбийн (юанийн албан ёсны нэр) доллартай харьцуулсан ханшийг 6,5636 юань болгон баасан гаригт нэмлээ.

Хятадын Төв банк сүүлийн есөн арилжааны дараа юанийн ханшаа ийнхүү чангарууллаа. Үүний өмнө юань 0,51 хувиар унасан ба нэг долларт 6,5646 юанийг өгч байжээ.

Өнгөрсөн зун Ардын банк гэнэтхэн юанийн албан ёсны ханшаа сүүлийн жилд байгаагүйгээр 1,9 хувиар буулган доллартай 6,2298 юань тэнцэж байв.

Есдүгээр сард Хятад юанийн солилцооны шинэчлэлийг явуулна гэж зарласан байлаа. Арваннэгдүгээр сард юань ОУВС-гийн нөөцийн валютын статустай болсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж