Дорнод аймагт “Багшийн ёс зүйн хороо” ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт “Багшийн ёс зүйн хороо” ажиллаж эхэлжээ

Авлигатай
тэмцэх газраас Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлавт мөрдөн байцаагчийн
мэдэгдэл хүргүүлжээ. Тус аймгийн Хэрлэн сумын V дунд сургуулийн захирал
асан Т-д холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс
шалгаад эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Дорнод
аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Т нь сургуулийнхаа 3 багшаас
бусдаар дамжуулан хээл хахууль авсныг мөрдөн байцаалтын шатанд нотлох
баримтаар тогтоожээ. Тус сургуулийн багш нарын дунд захиралд мөнгө
өгөхгүй бол ажлаас халагдана гэсэн ойлголт ч давамгайлах болсон байна.  

Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх
үүднээс дунд сургуулийн захирлын ёс зүйн дүрэм, журмыг улам боловсронгуй
болгох, хууль тогтоомжуудыг даган мөрдөх, авлигаас урьдчилан сэргийлэх
чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын хариуцлагыг чангатгаж хяналтаа
сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардсаны дагуу дээрх
Багшийн ёс зүйн хороо”-г ажиллуулах болсон аж. Үүнийгээ Дорнод аймгийн
Засаг дарга Ц.Жанлав мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуд ирүүлсэн албан
бичигтээ онцолжээ. “Багшийн ёс зүйн хороо”-г  есөн хүний бүрэлдэхүүнтэй
байгуулсан бөгөөд нийт багш нарт авлигын эсрэг хууль тогтоомж болон
авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулж,
аймгийн бүх сургууль, цэцэрлэгт багшийн ёс зүйн анхан шатны хороог
ажиллуулж эхэлсэн юм байна.

Харин Авлигатай тэмцэх газрын зүгээс
мөрдөн байцаагчийн мэдэгдэлд дурдсан шаардлага, зөвлөмжүүд хэрхэн
хэрэгжиж буйд газар дээр нь очиж, шалгах гэнэ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж