Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх үүднээс дунд сургуулийн захирлын ёс зүйн дүрэм, журмыг улам боловсронгуй болгох, хууль тогтоомжуудыг даган мөрдөх, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ажлын хариуцлагыг чангатгаж хяналтаа сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардсаны дагуу дээрх Багшийн ёс зүйн хороо”-г ажиллуулах болсон аж. Үүнийгээ Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав мөрдөн байцаагчийн мэдэгдлийн хариуд ирүүлсэн албан бичигтээ онцолжээ. “Багшийн ёс зүйн хороо”-г есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд нийт багш нарт авлигын эсрэг хууль тогтоомж болон авлигын нийгэмд учруулах хор хөнөөлийн талаар сургалт зохион байгуулж, аймгийн бүх сургууль, цэцэрлэгт багшийн ёс зүйн анхан шатны хороог ажиллуулж эхэлсэн юм байна.
Харин Авлигатай тэмцэх газрын зүгээс мөрдөн байцаагчийн мэдэгдэлд дурдсан шаардлага, зөвлөмжүүд хэрхэн хэрэгжиж буйд газар дээр нь очиж, шалгах гэнэ.