УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийн эцсийн найруулгыг хийж, дууссанаар өндөрлүүлээд байна. Сонгуулийн хуулийн төслийн эцсийн найруулгыг 2 цаг орчим хийлээ.
Үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж, гишүүдийн асуулгад хариулт өгдөг дэг бий ч асуулга тавьсан нэр бүхий гишүүдийн зүгээс хойшлуулах хүсэлт гаргасан тул чуулган үдээс хойш хуралдахгүй болж байна.
Харин 14.00 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ, байнгын хороодын хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох аж.
Г.ДАРЬ