Нийслэлийн БГД-ийн 15 хорооны 24 дүгээр байранд 20-25 орчим насны гурван залуу гэр рүүгээ орж явсан эмээг цахилгаан шат руу ороход нь гацаан дээрэмдэж, шатны уруу чирэн гар, хөлийг хугалсан хэрэг гарчээ. Тэдгээр этгээдийн бичлэг орцны камерт бичигдэж үлдсэн бөгөөд мэдэх хүмүүс байвал цагдаагийн байгууллагад хандах буюу 88084113 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг ар гэрийнхэн нь хүссэн байна. Хэргийг БГД-ийн цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.
Дээрэмдүүлсэн эмээгийн бие тааруухан байгаа бөгөөд “Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өглөө.
Тиймээс доорх бичлэгт гарч буй этгээдүүдийг таньж мэдэх хүмүүс цадаагийн байгууллагад хандах эсвэл ар гэрийнхэнд нь мэдээлэл өгөхийг хүсч байна. Энэ мэт хэрэг сүүлийн үед мэр сар гарах болсон учраас орой, үдэш болгоомжтой явахыг цагдаагийнхан анхааруулж байна.
Л.ХАЛИУ
Өчигдөр орой буюу 2016.01.07 ний орой 22 цагт настай ээжийг минь дээрэмдэж зугтаасан эдгээр гурван залууг хайж байна. Таньж мэдэх, харсан үзсэн хүн байвал цагдаад хандах буюу, 88084113 дугаарын утсаар хэлнэ үү? Энэ бичлэгийг цааш нь шэйрлэж тус болно уу?
Posted by Gaz Mongolia on Thursday, January 7, 2016