&#34Пэпси&#34 лигт бэлдэж багууд хүчээ зузаатгалаа

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

&#34Пэпси&#34 лигт бэлдэж багууд хүчээ зузаатгалаа

Футзалын хөлбөмбөгийн тэмцээний “Пепси” лиг маргааш эхэлнэ. Энэ хооронд мөн өвлийн солилцооны цонх нээгдэж тамирчдын шилжилт хөдөлгөөн ид хүчтэй өрнөж байна. Яг одоогийн байдлаар хэд хэдэн тамирчид багаа сэлгэж, шинэ багтайгаа нэгдээд байгаа юм. Ингээд та бүхэндээ энэ хооронд явагдаад буй шилжилтүүдийн талаар товч танилцуулъя.

Хамгийн том шуугианыг тариад байгаа тамирчин бол “ФС Улаанбаатар” хагас хамгаалагч өнгөрсөн 2015 оны "Хүрхрээ" дээд лигийн шилдэг хагас хамгаалагч, оны шилдэг эрэгтэй тамирчин болж “Алтан бөмбөг” шагналыг гардан авсан О.Баяржаргал ийнхүү “Улаанбаатарын Унаганууд” багтай нэгдлээ.

 

“ФС Улаанбаатар” өөрийн гол өрсөлдөгч “Улаанбаатарын Унаганууд” багт О.Баяржаргалыг алдсанаас гадна багийн ахлагч А.Чинзоригийг “Сэлэнгэпресс” баг руу явуулсан байна. Харин өөрсдийн эгнээндээ тэд “Улаанбаатарын Унаганууд” багийн тамирчин Цогбадрахыг нэгтгэлээ.

Тэгвэл “Сэлэнгэпресс” багийн хамгаалалтын ноён нуруу, “Алтан бөмбөг” шагналын шилдэг гоолын эзэн Б.Гарьдмагнай бууриа сэлгэж “Дэрэн” багийн залуустай нэгджээ. “Дэрэн” клүбийн хувьд тогтвортой амжилт үзүүлэх боломжтой хэдий ч туршлага дутаж хамгаалалтын алдаа үе үе гаргадаг байсан бол уг байрлалыг сайжруулах үүднээс Гарьдмагнайг сонголоо. Мөн “Хангарьд Сити” багийн Л.Мөнгөншагай “Дэрэн” клүбийн нэрийн өмнөөс тоглохоор болсон байна.

Тэгвэл оны өмнөхөн футзалын шинэ улирлыг нээсэн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийг хүртсэн “Баянгол ФС” баг дээд лигийн “Улаанбаатарын Мазаалайнууд” багийн түлхүүр тамирчдын нэг Хонгорзулыг өөрсдийн болгож чадлаа. “Баянгол ФС” хэдийгээр сэлгээ сайтай ч гэсэн туршлагатай тамирчнаар хүчээ зузаатгасан нь “Пепси” лигт амжилттай оролцох үндсийг нэмэгдүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж