Дуучин Т.Баясгалан намба суужээ

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Баясгалан намба суужээ

Одоогоос хоёр жилийн өмнө 2008 оны наймдугаар сарын 24. Энэ өдөр Монголчуудын сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрсэн. “Бээжин-2008” зуны олимпод боксчин Э.Бадар-Ууган олимпийн наадмаас аваргын медаль хүртэж, түмэн олноо баясгасан. Энэ тэмдэглэлт үйл явдлыг монголчууд Сүхбаатарын талбайд нүсэр тэмдэглэсэн. Хотын гудамжаар залуус машиныхаа цонхоор шагайж, Монгол Улсын далбайг намируулан “Бид чадлаа” хэмээн орилж, ёстой л нэг дунд чөмгөө дундаа хийж дураараа цэнгэнэ гэгч нь болсон. Тэгвэл энэ өдөр дуучин Т.Баясгалангийн ч гэсэн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч, энэ хорвоод ганцаараа байгаа мэт хашгирч, орилж байлаа. Эргээд бодоход энэ өдөр сэтгэл нь хөөрөөгүй нэг ч хүн байхгүй байсан биз. Одоо бол дуучин Т.Баясгалан УИХ-ын гишүүн Д.Батбаярын гэргий болж намба сууж, даруухан загнах болсон. Сэтгэл хөөрөл ихтэй дуучин бүсгүй хэр удаан намбатай байж чадах бол.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж