Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн зүгт 13 км-т энэ сарын 7 буюу өчигдөр өглөөний 05:29 цагт 3,8 магнитутын газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ОБЕГ-т Одон орон геофолитикийн хүрээлэнгээс ирүүлжээ. Тодруулбал, газар хөдлөлт нь Хужирт багийн “Хужирт” гэдэг газар бөгөөд оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй хэмээн нутгийн иргэд мэдэгджээ.
Г.ТУУЛ
Холбоотой мэдээ