
Роузмонд 2008 онд МTV-д өгч байсан ярилцлагандаа 1994 онд болсон Тупакийн хэрэгт өөрөө болоод өөрийнх нь хамааралтай хэн ч, ямар ч хамааралгүй болохоо мэдэгдэж байсан бөгөөд бүтэн 14 жил хийгээгүй хэргийнхээ төлөө гүжирдүүлж байгаа нь утгагүй хэрэг байлаа гэжээ. Харин хүн амины хэрэг, дээрэм, луйвар, гэрчийг айлган сүрдүүлсэн гэсэн зүйл ангиудаар одоо хүртэл хоригдож байгаа гэмт хэрэгтэн Исаак реппэр Тупакийн гэр бүлээс уучлалт хүсч, гэмт хэргийг захиалгаар хийсэн тухайгаа мэдэгдсэн байна. Роузмондын тухайд тэрээр ганцхан хүн амины хэргийн захиалагч хэмээн сэжиглэгдээд тогтохгүй хар тамхи дамлан наймаалсан хэрэгт холбогдоод байгаа ажээ. Хэрэв Роузмонд Тупакийг хөнөөх захиалга өгсөн нь нотлогдвол удахгүй Исаакийн адил торны цаана суух болно.