Сирийн засгийн газар армийн бүслэлтэд байгаа Мадая тосгон руу НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг оруулахыг зөвшөөрчээ. НҮБ-ын дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) тусламжийг бараа ачсан автомашинууд тосгоны гадна бүслэлтэд тулж ирээд байгааг өмнөх өдөр нь мэдээлсэн юм.
Сирийн засгийн газраас тусламжийн цувааг 72 цагийн хугацаанд армийн бүслэлт рүү нэвтрүүлж, өлсгөлөнгөөр үхэж буй оршин суугчдад хүнс тараахыг зөвшөөрчээ. Дамаск хотын ойролцоох Мадая тосгонд нөхцөл байдал хүндэрч, оршин суугчид өлсгөлөн, гэмтэж шархтсанаас үхэж байгааг хүний эрхийн байгууллагаас мэдээлж байв. НҮБ-ын тусламжийн байгууллага Мадаятай ижил нөхцөл байдал үүссэн Кефрая, Фоах тосгонуудад нэвтрэх эрхийг авч чаджээ. Сирийн иргэний дайны улмаас 4.5 сая хүн хүнд нөхцөл байдалд буйн 400 мянга орчим нь бүслэлтэд орсон 15 хот, тосгодод амьдарч буй аж.
Мадая тосгон нь Дамаск хотоос баруун хойд хэсэгт 25 км, Ливаны хилээс 11 км зайтай оршдог байна. Тосгон өнгөрсөн долдугаар сараас хойш Сирийн засгийн газар болон Ливаны Хезболлах хөдөлгөөний бүслэлтэд байгаа юм. Сирид ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөөх иргэний дайн дөрвөн жил гарангийн хугацаанд үргэлжилж байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС