Каирт жуулчдыг буудсан зэвсэг нь ёслолын буудлагын пуужингууд байжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Каирт жуулчдыг буудсан зэвсэг нь ёслолын буудлагын пуужингууд байжээ

Фото: @OrRavid

 

Каир дахь буудлын дэргэд жуулчдад довтолсон хүмүүсийн зэвсэг нь  галт зэвсэг биш ёслолын буудлагын пуужин, бялтууд байжээ. Энэ тухай портал Al-Masry Al-Youm мэдээлэв.

 

Al-Ahram мэдээлснээр, довтолгооны үеэр жуулчны автобусыг галт бялтаар шидэлж байсан гэнэ. Пүрэв гаригт мотоциклтай хоёр хүн жуулчдын автобусыг буудсан гэв. Амарч байсан хүмүүсийн нэг хэлснээр, жуулчдын автобусыг буудалд ирэх үеэр  хүмүүст ёслолын буудлагын бялтаар шидэлж, үрлэн сумаар буудаж байна аж. Буудын ойролцоох хэд хэдэн машиныг эвдлэн сүйтгэжээ.

 

Энэ халдлагын үеэр гэмтэж шархадсан хүн байхгүй. Довтлогчдын нэгийг  хүчнийхэн газар дээр нь барьсан байв. Нөгөөг нь хотын өөр хэсэгт бүслэн зогсоожээ. Одоо тэдний хувийн байцаалтыг тогтоож байна. Уг хэрэгт “мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн холбоотой бололтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж