Иран Саудын Арабыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Иран Саудын Арабыг буруутгав

Фото: Mohammed Hamoud / Zumapress / Global Look

 

Иран нэгдүгээр сарын 6-нд Йемен дэх ЭСЯ-нд нь Саудын Арабын толгойлсон эвслийн  агаарын довтолгооныги зохион байгуулсан гэж Саудын Арабыг буруутгалаа. BBC News мэдээлснээр ЭСЯ-ны байр эвдэрч ажилтнуудаас шархадсан байлаа.

 

Үүний хариуд нь эвслийн дотоодын шалгалт хийгдэж байна. Босогчдоос авсан мэдээлэлд итгэх хэрэггүй гэж Иранд эвсэл мэдээлэв. Тэдний хэлснээр бөмбөгдөлтийг хоусынхны пуужингийн төхөөрөмжид хийсэн аж. Босогчид  цэргийн техникээ иргэний байгууламжууд тэдний тоонд эзгүйрсэн дипломат цогцолборуудад байрлуулж байгаа ажээ.

 

Тегеран, Эр-Риядын хооронд энэ сарын 2-нд шиитийн номлогч шейх Нимр аль Нимр зэргийн 47 хүнийг цаазалсны дараа харилцаа нь хурцадсан юм. Хоёр орон дипломат харилцаагаа тасалсан байв. Мөн Иран сүсэгтэн олондоо хандан энэ жил Саудын Арабт хаж хийхгүй байхыг уриалав. ЭСЯ-ыг бөмбөгдсөний дараа  Иран Саудыг  оруулдаг бүх бараа бүтээгдэхүүнд хориг тавьжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж