Хятадын валютын нөөц өнгөрсөн сард огцомор буюу $107,9 тэрбумаар буурч, 3,33 их наяд хүрсэн тухай Ардын банкны албан ёсны мэдээнд өгүүлжээ.
Юанийн эрс уналтыг гаргахгүй гэж Хятадын эрх баригчид нөөцөөсөө түрэмгийлэл хийж байгаа ч үр дүн муутай байна гэж шинжээчид дүгнэв. “Хятад өдөрт 3,5 тэрбумыг, секундад 2,4 сая долларыг юанийг дэмжихээр зарцуулж байна. Тэр хэр удаан үргэлжлэх вэ?” гэж The Wall Street Journal сонины санхүүгийн тоймч Денис Берман бичжээ.
China is spending $3.5 billion per day – $2.4 million each second! – to prop up the yuan. How long can that last? https://t.co/x0H8FWdiml
— Dennis K. Berman (@dkberman) 1-р сарын 7, 2016
2015 оны жилийн эцсийн дүнгээр, Хятадын валютын нөөц $512,66 тэрбумаар буурсан нь оны хамгийн том уналт боллоо. Тэдний ихэнх нь юанийг ханшийг дэмжихэд зориулагдсан ба нэг хэсэг нь хөрөнгийн зах зээлийн сүйрлээс аврахад хэрэглэгджээ.
Байдлыг түр зуур аварсан ч шинэ оны эхнээс Хятадын бирж дээрх уналт үргэлжилж байна. Үүний улмаас оны эхнээс хоёр дахь удаагаа арилжааг автоматаар хаажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР