"Мөрдөн байцаалтын ажлыг өргөн хүрээнд явуулж байна"

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

"Мөрдөн байцаалтын ажлыг өргөн хүрээнд явуулж байна"

"Мөрдөн байцаалтын ажлыг өргөн хүрээнд явуулж байна"

Байгаль хамгаалагч асан Т.Лхагвасүмбэрэл Хөвсгөл далайд живсэн байдалтайгаар олдсон хэрэг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас албан ёсны ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Юутай ч  залуу амиа хорлоогүй гадны нөлөөтэй нас барсан байх магадлалтай гэдгийг талийгчийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч, Өмнөговь аймгийн иргэд хэлж байгаа билээ.

Учир нь талийгаач Т.Лхагвасүмбэрэл нь Өмнөговь аймгийн Тосонбумбын нуруунд алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахыг гол үүргээ болгон ажиллаж байсан гэдэг. Үүнээсээ болоод залуу удаа дараа халдлагад өртөж байсан бөгөөд эцэст нь ийнхүү амиа алдсан юм.

Энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн хэлтэс шалгаад амиа хорлох сэдлээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 95-р зүйл ангиар хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад амиа хорлоход хүргэсэн эзэн холбогдогч олдохгүй бол уг хэргийг хаах магадлалтай байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Ц.Баасандорж ярилцлагадаа дурьдсан байсан юм.

Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллйн төвийн дарга Б.Баатархүү “Ирвэс хамгаалах сангийн ажилтан амь насаа алдсан хэрэг дээр Цагдаагийн байгууллага онцгой анхаарч байгаа бөгөөд ЦЕГ-ын даргын тушаалаар МБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсгээс Өмнөговь, Хөвсгөл аймагт газар дээр нь очиж шалгалт хийсэн. Мөн талийгаач урд нь цагдаад хандаж байсан асуудлуудыг бүгдийг нэгтгэн шалгаж байна. Энэ мэтээр мөрдөн байцаах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна” хэмээн мэдэгдлээ.

Д.ЖАГАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж