Замынхан хэмнэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Замынхан хэмнэлт гаргажээ

Энэ жил улс орон даяар дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнөж байгаа. Нийслэлд авто зам өргөтгөх, нөхөх ажил буцалж буй бол хөдөө аймгуудаас нийслэлийг чиглэсэн замуудыг ч шинэчилж байгаа юм. Энэ жил орон нутагт нийт 500 км зам засахаар төлөвлөсөн байна. Тус ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн авто замын газрынхан зам засварын ажилд хэмнэлт гарган ажиллаж байгаа ажээ. Тус газрынхан хуучин нөхөөсийг буталж буцаан нөхөөс тавихад ашиглаж байгаа талаар аймгийн Авто тээврийн газрын дарга Б.Энхтөр ярьлаа. Хуулж хаясан нөхөөсийг өмнө нь зүгээр хаядаг, хаяахан малчид хашаа хороогоо шавдаг байсан зүйүлийг ийнхүү түүхий эд болгон ашиглах болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж