Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгоё гэж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгоё гэж байна

Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгоё гэж байна

Энэ оноос бүх хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг өрхийн амьжиргааны түвшинг харгалзан олгохоор болсон нь олон нийтийн дунд нэлээд бухимдал үүсгээд буй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч фэйсбүүк хуудсаараа дамжуулан ‘Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж, анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо” хэмээн мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогтоос тодрууллаа. Эхлээд тэрбээр тодорхой мэдээлэлгүй буйгаа учирласан ч Ерөнхий сайдтай утсаар ярьсны дараа доорх зүйлийг хэлсэн юм.

-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохоор болсон тухай мэдээлж байна. УИХ-ын салбар хариуцсан Байнгын хорооны даргын хувьд танд тодорхой мэдээлэл байна уу. Ямар нэг шийдвэр гаргасан юм уу?

-Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байна гэж нэлээд шүүмжиллээ. Тиймээс ч холбогдох албан тушаалтнууд нь хоорондоо зөвлөлдөж, ярилцсан юм байна. Ер нь ялгаваргүй олгох нь зөв гэж УИХ-ын гишүүд ч дэмжиж байгаа. Хүүхдийн мөнгийг хуучнаар нь олгоход ямар нэг саад учрахгүй гэдгийг Ерөнхий сайд хэлж байна. Цаашид төсвийн тодотгол хийх шаардлага гарах байх.

-Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг төсөвт нэлээд хасаж тусгасан. Тодотгол хүртэл бүх хүүхдэд мөнгийг нь асуудалгүй өгөх боломжтой юу. Магадгүй асуудал үүсвэл өөр ямар эх үүсвэрээс шийдэх боломжтой вэ?

-Сая Ерөнхий сайдаас “Мөнгийг хуучнаар нь өгөх бололцоо бий юү” гэж асуулаа. Тэгэхэд “Хуучнаар нь өгөх боломжтой, олгоод явж байя” гэсэн байр суурь илэрхийлж байна. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гаргах байх.

-Төсвийн тодотголыг хэзээ хэлэлцэх бол?

-Төсвийг тодотгож таарна. УИХ-д хэзээ оруулж ирэхийг Засгийн газар мэднэ. Миний хувьд одоогийн чуулганаар хэлэлцэж амжихгүй гэж бодож байна. Хавар, магадгүй оны төгсгөлд ч тодотгож болно шүү дээ.

ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР СОНИН"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж