Ховдчууд спортын аваргаа сая төгрөгөөр байлна

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Ховдчууд спортын аваргаа сая төгрөгөөр байлна

Нийслэл дэх Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын их наадам 35-аас дээш насныхны тэмцээн энэ сарын 25,26-нд болох гэж байна. “Спорт 2011” наадам нь насны хувьд оюутан залуучуудын болон 35-аас дээш насныхан гэсэн хоёр ангиллаар болж буй юм. Тус наадамд тамирчид сум, сумаараа баг болж, волейбол, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх юм. Өнгөрсөн тавдугаар сард болсон оюутан залуучуудын тэмцээн болон энэ удаагийн идэрчүүдийн тэмцээний амжилтын нийлбэрээр Ховд аймгийн спортын шилдэг сумыг шалгаруулан нутгийн зөвлөлийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр шагнах бөгөөд нийт есөн сая төгрөгийн шагналын сантай байх гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж