“Дорнод нутаг” баг хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

“Дорнод нутаг” баг хагас шигшээд шалгарлаа

Аймгуудын хөлбөмбөгийн цомын төлөөх тэмцээн гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тэмцээнд оролцож байгаа “Дорнод нутаг” баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор эхний зооноосоо хоёроор шалгарсан бол өнөөдөр өглөө Дорноговь аймгийн шигшээ багтай тоглож, үндсэн 90 минутын турш хоёр баг аль аль нь бөмбөг оруулалгүй ширүүн өрсөлдлөө. Тоглолтын цаг дуусахад онооны харьцаа 0:0-ээр тэнцсэн тул феналын цохилт хийлгэсэн юм. Ингээд “Дорнод нутаг” багийн тамирчид таван гоол оруулж, 5:4 харьцаатайгаар гурав дахь хожлоо авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.  

С.ГЭГЭЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж