Нийслэлд Завханы өдрүүд болно

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Нийслэлд Завханы өдрүүд болно

Завхан аймаг энэ сард Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилга болсонтой холбогдуулж ирэх долдугаар сарын 1-12-нд Улаанбаатар хотноо “Завханы өдрүүд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Нийслэлчүүд Завханы урлаг соёлын өдрүүдэд 999 морин хуурч, 100 уртын дууч, 50 хөөмийчийн хамтарсан тоглолтоос гадна Завхан нутгаас төрсөн алдартнуудыг сурталчлах үзэсгэлэн, байгалийн гэрэл зургийн болон хүүхдийн уран зургийн үзэсгэлэн, нүүдлийн музейг үзэж сонирхох боломжтой юм. Түүнчлэн Завхан аймгийн авьяаслаг хүүхдүүдийн болон мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт, Жалханз хутагт Дамдинбазарын амьдралаас сэдэвлэсэн түүхэн драмын жүжгийг шинээр туурвин тавина. Мөн Завхан нутгаас төрсөн урлагийнхны тоглолт, тус аймгийн нэрийн барааны бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар нийслэлчүүддээ үйлчлэх ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж