Алтанбулаг сум 80 саяаар мод суулгажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Алтанбулаг сум 80 саяаар мод суулгажээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд энэ жил их бүтээн байгуулалт явагдаж байгаа юм. “Сэлэнгэ хөх чоно” ХХК-ийн хамт олон Алтанбулаг сумын дэмжлэгтэйгээр 160 гаруй мянган мод тарьжээ. Тус компани нь сумын ойн санг гэрээгээр эзэмшдэг бөгөөд БНХАУ-ын Жирмэн аймгийн мод үржүүлэг, ойжуулалтын “Баянхуа” компанитай  хамтран гүйцэтгэгчээр нь Улаанбаатар хотын “ПТМ” компанийг сонгон Гүн нуурын баруун эргийг тохижуулж, 52 га талбайд дээрх модыг тарьсан юм. “Бээжин улиас” гэж таван жилийн дотор 16 метрийн өндөртэй, 30 см-ийн өргөнтэй ургадаг хэрэглээний модноос тус компани нь 45 мянган ширхгийг тарин алим, лийр, тоор, чацаргана, уд мод, хайлаас нийлээд 160 мянган модыг суулгажээ. Мөн тус компани тарьсан модныхоо арчилгааны асуудлыг бодолцож “Баянхуа” компанийн хоёр ажилтныг таван жилийн гэрээгээр ажиллуулахаар болжээ. 80 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр ийнхүү Алтанбулаг суманд ойжуулалт хийгдлээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж