
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлогдсон хугацаанаасаа 1 цагаар хоцорч эхэллээ. Цагтаа ирсэн гишүүдийн хувьд бусдыгаа хүлээж суусандаа бухимдаж, УИХ-ын даргад хандан гомдол тавьсан юм. Д.Дэмбэрэл дарга “Чуулгандаа цагтаа ирсэн нь сайн байна, хоцорч ирсэн гишүүдийн хувьд ялтай, хуралдаандаа ирэхгүй нь бүр их ялтай” хэмээн хошигносноор Жолоочийн даатгалын тухай хуультай холбоотойгоор гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж даатгалын суурь хураамжтай холбоотойгоор А ангилалд 12500, Е ангилалд 33 мянган төгрөг, С ангилалд 42500, Д ангилалд 53500 төгрөгөөр тус бүр тогтооё хэмээн санал гаргасныг хуралдаанд оролцож буй 40 гишүүнээс 34 нь зөвшөөрч, 85 хувийн дэмжлэг хүлээлээ.
Санал хураалт үргэлжилж байна.
Г.Дарь