Футзалын өсвөрийн УАШТ-д орон нутгийн есөн баг оролцож байна

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Футзалын өсвөрийн УАШТ-д орон нутгийн есөн баг оролцож байна

2016 оны Монголын хөлбөмбөгийн анхны тэмцээн болох футзалын өсвөрийн УАШТ өчигдрөөс Футзалын ордонд эхэллээ. Энэ удаагийн өсвөрийн УАШТ U-11, U-13 хүртэлх насанд зохиогдож байгаа бөгөөд хот хөдөөгийн нийт  баг оролцож байна. Тэмцээний аваргууд энэ сарын 17-ны өдөр тодрох болно.

Тэмцээний 11 хүртэлх насны ангилалд нийт 27 баг, 13 хүртэлх насанд 32 баг оролцож байгаагаас нас тус бүрт 9 баг орон нутгаас оролцож байгаа нь хөлбөмбөгийн спорт жигд хөгжиж байгааг харуулж байгаа юм. Хэсгийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж улмаар хэсэг тус бүрээс шалгарсан 16 баг хасагдах системээр өрсөлдөх юм. Тэмцээний медалийн эзэд энэ сарын 17нд тодорно.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж