
“Шинэ зуун” судалгааны төвөөс орон нутгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилготойгоор саяхан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэдээс судалгаа авчээ. Орон нутагт таны амьдралд хамгийн түрүүнд тулгамдаад байгаа асуудал юу вэ гэдгийг тодруулан судалгаанаас гарсан үр дүнгээ цаашид авч болох арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийсэн байна. Судалгааны үр дүнгээр оролцогчдын насыг бүлгээр нь авч үзэхэд 67.3 хувь нь залуучууд, хүйсийн хувьд 36.6 хувь нь эрэгтэй, 63.4 хувь нь эмэгтэйчүүд хамрагджээ. Одоогийн орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү гэсэн асуулгад судалдаанд оролцогчдын 55.4 хувь нь сайн гэсэн үнэлгээ өгчээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх нь ажилгүйдэл бол тэдний өмнө тулгараад байгаа хамгийн том бэрхшээл гэдгийг онцлон хэлж байсан юм. Ийнхүү Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулсан “Шинэ зуун” судалгааны багийнхан цаашид энэхүү судалгаагаараа орон нутагт тулгамдсан асуудлуудыг хөндөн дэлгэн тавих нь ээ.
А.Зул