Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

 

Зул сар нь дэлхийг аврагч Иисус Христийн төрсөн өдрийн баяр юм. Иисус Христ гарч ирснээр хүмүүс энэрэнгүйн найдлага, сайхан сэтгэл, үнэн ба мөнхийн амьдралын найдлагатай болсон гэж Үнэн алдартнуудын шашин үздэг. Үнэн алдартнууд Христийн төрсөн баярыг өнөөдөр буюу юлианы тооллоор нэгдүгээр сарын 7-нд тэмдэглэдэг. Харин барууны загалмайтнууд зул сараа григорианы тооллоор арванхоёрдугаар сарын 25-нд тэмдэглэдэг.

 

Русь Х зуунд христийн шашинд орсноос хойш Христовогийн зул сар Оросын соёлын нэг хэсэг нь болсон юм. Христийн төрсний баярын өдрүүдэд сүм дуганыг хар модны мөчрөөр чимэглэх бөгөөд шөнө нь зул сарын мөргөл хийдэг. Баярын өдрийн Бурхны дурсгалын уншлагын дараа лам нар нь сүсэгтэн олны хамт шашны богино дуун мөргөл тропарь ба кондакийг дуулна.

 

 

Христийн төрсний баяр нь Орост эртний славянчуудын Святка гэх өвлийн цуврал баяртай давхцдаг. Шашины дүрмээр Зул сарын өмнө дөч хоногийн мацаг барилттай. Христийн шашин нь үндэсний онцлогийг нь дараагүй харин Оросын соёлыг баяжуулжээ. Зул сарын урд өдрийг Сочельник гэнэ. Энэ өдрийн мацаг барилтыг хатуу сахих бөгөөд зөвхөн будааны чанамал, ногоон хоолоор өдрийг өнгөрүүлдэг. Тэнгэрт эхний од харагдангуут зул сарын разговения гэх оройн хоол эхэлнэ. Баярын ширээнд махан хоол, амттанууд, бялуу, ундаа зэрэг мацаг барилтаар хориотой байсан бүх хоол хүнс тавигдана.

 

Зул сарын шөнө нь нийтийн зугаалгын баяр юм. Баярын шөнө мэргэлэх зан үйл ихэд дэлгэрсэн. Баярын хоёр дахь өдөр нь тэр жилийн төрсөн эмэгтэйчүүд, хүүхэд эх барьж авсан ээжий нарт зориулагдана. Мөн энэ үеэр сүй тавих, хуримлах үйл эхлэн шар тосны баяр хүртэл явагдана.

 

 

Загалмайлах зан үйл нэгдүгээр сарын 7-19-нд үргэлжилнэ. Святка гэх баярын өдрүүдийг шинэ жилийн баярын нэгэн адил амарч өнгөрүүлдэг байна. Сонирхолтой нь Орост шинэ оныг гурван удаа тэмдэглэж болно. Григорианы болон юлианы тооллын зөрүүний улмаас Орост Хритийн зул сарыг нэгдүгээр сарын 7-нд шилжүүлсэн юм. Гэсэн ч дадал болсноор нэгдүгээр сарын 14-нд хуучин шинэ оноо угтах баярыг тэмдэглэдэг тал бий. Ингэж хуучин оныг үдэх шинэ жилийг угтах баяр гурвантаа тохиодог болсон байна.

 

Петр хааны зарлигаар 1700 оноос шинэ жилийн баярыг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж