Гишүүдээсээ олон зочинтой

Хуучирсан мэдээ: 2011.06.17-нд нийтлэгдсэн

Гишүүдээсээ олон зочинтой

УИХ-ын
гишүүдийн ирц өнөөдөр тааруу байна. Хэдийгээр үдээс хойших хуралдаан
эхлэх цагаас 50 минут өнгөрч буй ч танхим хоосон шахам, Д.Дэмбэрэл
гишүүн зогсоо чөлөөгүй гишүүдээ теле сүлжээгээр дуудаж сууна.

Эсрэгээрээ
Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцах зочдын хөл хөдөлгөөн их
байна. Төрийн ордны гуравдугаар давхар хүн зөрөх зайгүй шахам зочдоор
дүүрчээ. Зөвхөн Д.Загджав гишүүний тойргийнхон гэхэд 800 хүний нэр ирсэн
гэх. Ийнхүү гишүүд уралдан тойргийнхоо сонгогчдыг ордонд урих болжээ.
Зочид гийчид сонгосон гишүүн нь эзгүй, Д.Дэмбэрэл дарга үйлээ үзэн
“ангийнхнаа” дуудаж суугааг хараад буцаж байна. Сонгууль дөхөх тусам
гишүүдийн тоо цөөрч, гишүүдийн урилгаар Төрийн ордон үзэх зочдын тоо
олшрох бололтой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж